Pages

About Me

Followers

Total Pageviews

Powered by Blogger.
Friday, March 18, 2011

Дасгал 2-1
Дараах ажил гүйлгээ тус бүр нь нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэгшитгэлд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлон жишээ гаргана уу?
А- Хөрөнгө болон өр төлбөр өсөх
Б-Хөрөнгө ба өр төлбөр буурах
В-Нэг хөрөнгө өсч нөгөө хөрөнгө буурах

Г-Хөрөнгө болон эздийн өмч өсөх
Д-Нэг хөрөнгө өсч, нөгөө хөрөнгө бууран өр төлбөр өсөх
Дасгал 2-2
А-Өр төлбөр 62000.0 ₮ эзний өмч 97350.0 ₮ бол хөрөнгө .........?
Б-Хөрөнгө 26250.0 ₮ эзний өмч 15975.0 ₮ бол өр төлбөр .........?
В-Хөрөнгө 57700.0 ₮ өр төлбөр 32400.0 ₮ бол эзний өмч .........?
Г-Нийт зардал 31450.0 ₮ ба нийт ашиг 7360.0 ₮ бол нийт орлогийг тодорхойл.
Д-Нийт орлого 47220.0 ₮ цэвэр алдагдал 17250.0 ₮ бол нийт зардлыг тодорхойл.
Дасгал 2-3
Доорх өгөгдсөн хүснэгтийн мөр бүрийн орхигдсон зүйлийг тодруулна уу?


Хөрөнгө
Өр төлбөр
Эзний өмч
А
32.600
8.200

В
28.800

15.300
С

7.200
21.500

Дасгал 2-4 
Болор компаний тайлант сарын 11 ажил гүйлгээ өгөгджээв Ажил гүйлгээ тус бүр нь хөрөнгө өр төлбөр эзний өмчид хэрхэн нөлөөлөхийг доорхи хүснэгтийг ашиглан /+/, /-/, /0/ тэмдэгээр харуулна уу? /+/-өсөлт, /-/-бууралт /0/-өөрчлөлтгүй

Ажил гүйлгээ
Хөрөнгө
Өр төлбөр
Эзний өмч
Өрөө төлсөн



Бэлэн мөнгөөр хувьцаа гаргасан



Авлагаа цуглуулсан



Тоног төхөөрөмж зээлээр авсан



Конторийн тавилгын төлбөрийн 25%-ийг бэлнээр төлж үлдсэнийг дараа төлөхөөр тохирсон



Ногдол ашиг төлсөн



Үйлчилгээний орлогыг бэлэн мөнгөөр хүлээн авсан



Хангамжийн материал зээлээр худалдан авав



Үйлчлүүлэгчдээ нэхэмжлэл илгээсэн



Бэлтгэн нийлүүлэгчээс нэхэмжлэл хүлээн авсан



Дасгал 2-5
Нягтлан бодох бүртгэлийн хоёр талт зарчимыг ашиглан мэдэгдэхгүй байгаа үзүүлэлтүүдийг гаргана уу?
А-ХНХ нь 15950.0 ₮ хөрөнгө нь 26250.0 ₮ бол өр төлбөрийг ол.
Б-Өр төлбөр нь 62000.0 ₮ ХНХ нь 97350.0 ₮ хөрөнгийг ол.
В-Хөрөнгө 57700.0 ₮ өр төлбөр нь 32400.0 ₮ байсаөн бол ХНХ-г ол.
Г-Нийт зардал 31450.0 ₮ нийт ашиг 7360.0 ₮ бол нийт орлогыг ол.
Д-Нийт орлого нь 47220.0 ₮ нийт алдагдал нь 17250.0 ₮ бол зардалыг ол.
Дасгал 2-6 
Саруул компаний 2007.12.31-ний байдлаарх ерөнхий дэвтэрийн дансны дараах мэдээллийг ашиглан нийт хөрөнгийн дүнг тодорхойл.
-Хангамжийн материал       1040.0               -Дансаархи авлага               6300.0
-Хувьцаат капитал              15000.0               -Хуримтлагдсан ашиг         5460.0
-Өрийн бичиг                       5000.0                -Барилга                             12070.0    
-Газар                                     4350.0               -Тоног төхөөрөмж               3800.0  
-Мөнгө                                   2750.0               -Дансны өр                         11400.0   
-Газар                         4200.0  
Дасгал 2-7 
"Хан хэнтий" компаний 2005.01-р сарын дараах ажил гүйлгээ өгөгджээ. Доорхи загварыг ашиглан ажил гүйлгээ тус бүр нь хөрөнгө өр төлбөр эзний өмчид хэрхэн нөлөөлхийг харуулна уу? Өсөлтийг /+/, бууралтыг /-/, нөлөөлөхгүй бол /0/-ээр тэмдэглэнэ үү.

Ажил гүйлгээ
Хөрөнгө
Өр төлбөр
Эзний өмч
Авлагаа цуглуулсан



Хувьцаа гарган нэрлэсэн үнээс дээгүүр бэлэн мөнгөөр борлуулсан



Түрээсийн өрөө төлсөн



Хангамжийн материалыг зээлээр авсан



Барилга байгууламж талыг нь бэлэн мөнгөөр авсан



Ногдол ашиг төлсөн



Орлогыг бэлнээр хүлээн авав



Бэлэн мөнгөөр бараа худалдан авсан



Худалдан авагчдаас үйлчилгээний хөлсөө нэхэмжлэв



Зээлээр авсан хангамжийн материалын заримыг буцаасан



Тайлангийн хугацаанд хэрэглэсэн утасны зардлын нэхэмжлэх авав.




 Дасгал 2-8 
Доорхи хүснэгтэнд "Чоно" компаний 2007.12 сард гарсан ажил гүйлгээг тусган харуулав. Ажил гүйлгээ тус бүрийг тайлбарлан бичнэ үү.

Мөнгө
Авлага
Хангамжийн
Материал
Тоног
төхөөрмж
Өр төлбөр
Хувьцаат Капитал
Хуримтлагдсан ашиг
12.01
+6500.0
+12300.0
+700.0
+18500.0
+13200.0
+20000.0
+4800.0
А
+1500.0
-1500.0





Б

+4300.0




+4300.0
В
-650.0

+650.0




Г



+1950.0
+1950.0


Д
+5000.0




+5000.0

Е
+2500.0





+2500.0
Ё
-2000.0





-2000.0
Ж
-900.0



-900.0


З
-3500.0





-3500.0
12.31
8450.0
15100.0
1350.0
20450.0
14250.0
25000.0
6100.0

Дасгал 2-9
Номин компаны 2007 оны нийт хөрөнгө 80000.0₮, эзний өмчийн данс 50000.0₮, богино хугацаатай өр төлбөр 10000.0₮ байсан бол урт хугацаат өр төлбөрийн дүнг тооцоол.
Дасгал 2-10
 "Сор" компаны дараах 10 ажил гүйлгээг харуулжээ. Ажил гүйлгээ тус бүрийг тайлбарлана уу?

Мөнгө
Авлага
Хангамжийн
Материал
Тоног
төхөөрөмж








=
Өр төлбөр
Эзний өмч
Хуримтлагдсан
ашиг
С1
3250.0
6150.0
350.0
9250.0
6600.0
10000.0
2400.0
1
750.0
(750.0)





2

2150.0




2150.0
3
(325.0)

325.0




4



975.0
975.0


5
2500.0




2500.0

6
1250.0





1250.0
7
(1000.0)





(1000.0)
8
(450.0)



(450.0)


9
(1750.0)





(1750.0)
10
(1000.0)

100.0
1500.0
600.0


С2
3225.0
7550.0
775.0
11725.0
7725.0
12500.0
3050.0

Дасгал 2-11
Доорхи мэдээллийг ашиглан "Туул" компаний 2007.09.31-ний байдлаархи эргэлтийн хөрөнгийн дүнг тооцно уу? 
БХХОруулалт                         6300.0                    Дансны өр                                   5700.0
Бусад орлого                         18200.0                     Хуримтлагдсан ашиг                33000.0    
Хангамжийн материал          1700.0                    УТТүрээсийн зардал                   8000.0 
Авлагын бичиг                       2000.0                     Хувьцаат капитал                     40000.0  
Газар                                      13000.0                    Мөнгө                                           2650.0 
Барилга                                  24000.0                     Патент                                           100.0  
 Дасгал 2-12 
Доорх ажил гүйлгээнүүдийг тусгасан жишээг гаргана уу?
А-Нэг хөрөнгийг ихэсгэн нөгөө хөрөнгийг бууруулах
Б-Хөрөнгийг болон өр төлбөрийг зэрэг өсгөх
В-Хөрөнгө болон өр төлбөрийг зэрэг бууруулах
Г-Нэг өр төлбөрийг бууруулж нөгөө өр төлбөрийг ихэсгэх
Д-Хөрөнгө ба эзний өмчийг өсгөх
Е-Хөрөнгө болон эзний өмчийг бууруулах
Дасгал 2-13
А-Бизнесийн нэгж байгуулагын хөрөнгө нь 96800₮ ба өр төлбөр нь 15200₮ бол эзэмшигчийн өмчийг ол
Б-Хөрөнгө нь 72800₮ бөгөөд эзний өмч нь 51400₮ бол өр төлбөрийг ол.
С-Өр төлбөр нь 6300₮ болоэ эзний өмч нь 31600₮ бол нийт хөрөнгийг ол.
 Дасгал 2-14
Тоогоор дугаарлагдсан балансын үзүүлэлтийн ард тохирох үзүүлэлтийг тавь.Хэрвээ ангилалд  багатахгүй бол О үсэг тавь
А-эргэлтийн хөрөнгө      В-Урт хугацааны хөрөнгө оруулалт    С-Эргэлтийн бус хөрөнгө  
D-Биет бус хөрөнгө          Е-Богино хугацаатай өр төлбөр     F-Урт хугацаатай өр төлбөр 
G-Эзний өмч     H-Хувьцаа эзэмшигчийн өмч
1-Барилга байшин.............................
2-Урьдчилж төлсөн зардал...............
3-Урт хугацаатай өрийн бичиг.........
4-Хүүгийн авлага..............................
5-Богино хугацаатай хөрөнгө оруулалт................
6-Газар................................................
7-Зохиогчийн хаяг.............................
8-Эзэмшигчийн татан авалт.............
9-Элэгдлийн зардал..........................
10-Форд компаний хувьцаагаар урт хугацаат хөрөнгө оруулалт хийх................
11-Конторын хангамжийн материал.............
12-Эзэмшигчийн хөрөнгө................
13-Энгийн хувьцаа...........................
14-Авлагын бичиг(120 өдрийн хугацаатай)..............
15-Хуримтлагдсан элэгдэл-ачааны тэрэг.............
16-Олгох цалин...............................
17-Хуримтлагдсан элэгдэл.............
18-Хуримтлагдсан ашиг..................
19-Конторын тоног төхөөрөмж.....
20-Өрийн бичиг(5 жилийн хугацаатай).................
Дасгал 2-16
А-Хөрөнгийн шинж чанар
Монголын үндэсний олон нийтийн телевизийн балансад тусгагдаж болох мөнгөнөөс бусад 5 хөрөнгийн жишээ гаргана уу?
Б-Өр төлбөрийн мөн чанар
Сургуулийн балансад үзүүлж болох өр төлбөрийн 4 жишээг гаргана уу?
Дасгал 2-17
Балансын үндсэн тэнцвэр нь
А)Хөрөнгө+Өр төлбөр=Эзний өмч
Б)Өр төлбөр=Эзний өмч+Хөрөнгө
В)Хөрөнгө-Эзний өмч=Өр төлбөр
Г)Хөрөнгө=Богино хугацаат өр төлбөр+урт хугацаат өр төлбөр
Дасгал 2-18
Харилцахаас касст бэлэн мөнгө авчирсан. Энэ ажил гүйлгээ нь балансад дараах өөрчлөлтийг харуулна
А.Балансын нийт дүн нэмэгдэнэ
Б.Балансын нийт дүн хорогдоно
В.Балансын нийт дүнд өөрчлөлт орохгүй
Г.Эргэлтийн хөрөнгийн нийт дүн нэмэгдэнэ
Дасгал 2-19
Бизнесийн ажил гүйлгээний үр дүнг тайлбарлах
“Рашаант” компанийн 5 ажил гүйлгээ тус бүрийг үсгээр тэмдэглэн тэнцвэрийн хэлбэрээр нэгтгэн харуулав. (а)-аас (д) хүртэлх 5 ажил гүйлгээний мөн чанарыг тус тусад нь өгүүлбэрээр тайлбарлан бич.
Жишээлбэл: А ажил гүйлгээг дараах байдлаар тайлбарлана. 1.400.0₮-ын өртөгтэй конторын тоног төхөөрөмж мөнгөөр худалдан авсан гэх мэт
Үзүүлэлт
           Хөрөнгө
Өр төлбөр
Эзний өмч
Мөнгө
Авлага
Газар
Барилга
Конторын т.төхөөрөмж
Өрийн данс
Хувьцаат капитал
Үлдэгдэл
3.200.0
6.700.0
31.000.0
56.500.0
0.00
9.400.0
88.000.0
А
(1400.0)



1.400.0


Үлдэгдэл
1.800.0
6.700.0
31.000.0
56.500.0
1.400.0
9.400.0
88.000.0
Б
10.000.0





10.000.0
Үлдэгдэл
11.800.0
6.700.0
31.000.0
56.500.0
1.400.0
9.400.0
98.000.0
В




1.800.0
1.800.0

Үлдэгдэл
11.800.0
6.700.0
31.000.0
56.500.0
3.200.0
11.200.0
98.000.0
Г
(600.0)



2600.0
2000.0

Үлдэгдэл
11.200.0
6.700.0
31.000.0
56.500.0
5.800.0
13.200.0
98.000.0
Д
500.0
(500.0)





Үлдэгдэл
11.700.0
6.200.0
31.000.0
56.500.0
5.800.0
13.200.0
98.000.0









Дасгал 2-20
Ажил гүйлгээний үр дүнг бүртгэх
12-р сард уг компанид дараах ажил гүйлгээнүүд гарчээ.
1.    24000.0₮-ийн авлагыг цуглуулсан
2.    7200.0₮-ийн өрөө төлсөн
3.    100000.0₮-ийг банкнаас зээлж өрийн бичиг гаргасан
4.    15700.0₮-ийн өртөгтэй конторын тоног төхөөрөмж бэлэн худалдан авав.
5.    15500.0₮-аар автомашин худалдаж авсан ба 3000.0₮-ыг бэлэн мөнгөөр төлж үлдсэнийг өрийн бичиг гаргасан
Гүйцэтгэх нь: Доорх хүснэгтийн загварын дагуу 5 ажил гүйлгээг тус бүрийн үр дүнг хүснэгтэнд тусга.
Хөрөнгө
Өр төлбөр
Эзний өмч
-
Мөнгө
Авлага
Автомашин
Тоног.т
Өглөг
Өрийн бичиг
Хувьцаат капитал
С1
26.200.0
109600.0
18000.0
7600.0
40000.0
50400.0
71000.0
Бодлого 2-1
“Сутай” компанид 2007 оны 1-р сард  дараах ажил гүйлгээ гарчээ.
1.01 250.000₮-ийн бэлэн мөнгө ба 850.000₮-ийн барилгаар хөрөнгө оруулалт хийж компаниа байгуулав.
 1.03- Сарын 100.000₮ цалин олгохоор менежер ажилд авав.
1.05- Зээлээр 50.000₮-ийн үнэтэй конторын тоног төхөөрөмж худалдан авсан
1.06- 12.000₮-ийн хангамжийн зүйлс бэлэн мөнгөөр худалдан авав.
1.10-Үйлчилгээний үзүүлсэний орлого 75.000₮ бэлнээр авав.
1.16- 3 сарын даатгалын зардлын урьдчилгаанд 30.000₮ төлөв.
1.20-Менежерийн цалинг олгосон
1.25-7.000₮-ийн хангамжийн зүйлсийг ашигласан
1.30- Төлбөрийг дараа авахаар 30.000₮-ийн үйлчилгээ үзүүлэв.
Гүйцэтгэх нь: Доорхи загварыг ашиглан Сутай компаний ажил гүйлгээ нягтлан бодох бүртгэлийн тэгшитгэлд хэрхэн нөлөөлөхийг харуул.
Хөрөнгө
Хөрөнгийн эх үүсвэр
Мөнгө
Авлага
Хангамжийн.м
УТЗардал
Барилга
Тоног.т
Өр төлбөр
Эзний өмч








Бодлого 2-2
Хоорондоо хамааралгүй 5 компаний дараах мэдээлэл өгөгдсөн.
Үзүүлэлт
А
Б
В
Г
Д
2006.01.01
Нийт хөрөнгө
1225000
780000
Ж?
К?
945000
Нийт өр төлбөр
А?
Г?
900000
800000
Н?
Эзний өмч
Б?
180000
З?
360000
480000
2006.12.31
Нийт хөрөнгө
1295000
960000
2250000
2040000
1320000
Нийт өр төлбөр
В?
388000
Н?
1080000
600000
Эзний өмч
462000
Д?
1170000
Л?
О?
2006 онд эзний өмчтэй холбоотой гарсан ажил гүйлгээнүүд





Нэмэлт хөрөнгө оруулалт
161000
140000
210000
920000
Ө?
Татан авалт
70000
Е?
120000
200000
105000
Цэвэр ашиг
91000
280000
600000
М?
345000
Бодлого 2-3
Оюу компаний 2007 оны 1-р улиралын зарим дансууд дараах байдалтай байна.
-Зар сурталчилгааны зардал      3800.0       -НДШ өглөг              640.0
-Үйлчилгээний орлого              57500.0       -Авлага                   6700.0
-Банкны зээлийн өр                 11400.0        -Хангамжийн.м      10300.0
-Орлогын а.т-ын өр                     200.0        -Өрийн бичиг          5000.0
-Бусад өглөг                                800.0        -УООрлого               970.0
Уг компаний нийт өр төлбөрийг хэмжээг тодорхойл.
Бодлого 2-4
2007.06.30-нд “Немо-Камн” компаний балансын дансууд дараах байдалтай байв.
-Хувьцаат Капитал         30000.0        -Дансны авлага        7200.0
-Барилга                        29000.0        -Өрийн бичиг           6000.0
-Хуримтлагдсан ашиг     19450.0         -Дансны өглөг         2300.0
-Тоног төхөөрөмж          11000.0         -Мөнгө                    1500.0
-Газар                             8000.0          -Хангамжийн.м       1050.0
Гүйцэтгэх: 2007.06.30-ний баланс бэлтгэ
Бодлого 2-6
2007 оны 2 сар 1-нд иргэн Наран  шавьж устгалын үйлчилгээ үзүүлдэг компани байгуулан 2000.0₮-ийн хувь нийлүүлэлт хийж үйл ажиллагаагаа эхэлсэн.Эндээс Нарангийнх 1000.0₮ нөгөө хоёр хувь нийлүүлэгч тус бүр 500.0 оруулсан байв.
А-730.0₮-ийн шавьж устгалын бодис зээлээр авсан.
Б-Шавьж устгалын үйлчилгээний хөлсөнд 2100.0₮-ийг бэлнээр хүлээн авсан.
В-Түрээсийн төлбөрт 300.0₮ төлёөн
Г-Компанид ашиглахаар шавьж устгалын машин 700.0₮-өөр худалсан авсан.
Д-Харилцах утасны төлбөрт 200.0₮ төлөв
Е-Байгаль компанид 2500.0₮-ийн үйлчилгээ үзүүлээд төлбөрийг дараа авахаар болов
Ё-Шавьж устгалын бодисын төлбөр 425.0₮ төлөв.
Ж-500.0₮-ийн ногдол ашиг олгов.
З-1200.0₮-ийн авлагаа “Байгаль” компаниас аьсан.
И-Цалингийн зардалд 2350.0₮ төлсөн.
Й-Машин засварын зардал 625.0₮-ийг дараа төлөхөөр болов.
Гүйцтгэх нь:
1.Дээрхи ажил гүйлгээг ажил гүйлгээний хүснэгтэнд тусга.
2-Тайлангийн хугацааны нийт орлогыг тодорхойл.
Бодлого 2-7
Оргил 2 найзтайгаа хамтран угаалга хими цэвэрлэгээний компаний байгуулсан. Тэд хувийн хадгаламжнаасаа нийт 10000.0₮-ийн хувь нийлүүлж бизнесээ эхэлсэн ба 2007 оны 8 -р сарын турш дараах ажил гүйлгээ гарсан. 
А-7500.0₮-өөр тоног төхөөрөмж худалдан авч 2000.0₮-ийг бэлнээр төлсөн. Үлдсэнийг 2008 оны 08-р сарын 31нд төлөхөөр тохиров.
Б-Номин компаниас үйлчилгээний 750.0₮-ийн цэвэрлэгээний материал худалдан авав.
В-Хэд хэдэн компаниас үйлчилгээний 3725.0₮-ийг нэхэмжлэв.
Г-1290.0₮-ийн цэвэрллэгээний материал бэлнээр худалдан авав.
Д-Ажил гүйлгээ В-д гарсан нэхэмжилсэн мөнгөнөөс 2500.0₮-ийг авав.
Е-үйлчилгээний хөлсөнд 3200.0₮-ийг хүлээн авав.
Ё-Харилцах утасны төлбөрт 150.0₮-ийг төлөв.
Ж-1350.0₮-ийг цалинд олгосон.
З-Стелла ресторанаас үйлчилгээний хөлс 1170.0₮ нэхэмжилсэн
И-Түрээсийн төлбөрт 800.0₮ төлсөн.
Й-Номин компанид 300.0₮-ийн өр төлөв.
К-Ногдол ашиг 2250.0₮ олгосон.
Гүйцэтгэх:Дээрхи мэдээллийг ашиглан ажил гүйлгээний хүснэгт бэлтгэ. 
Бодлого 2-8
Дорж инженер, тэр хэдэн хөрөнгө оруулагчтай нийлэн өөрийн авто засварын газраа нээн 42000.0₮-ийн дүрмийн сантайгаар эхэлсэн. Мөнгө 4200.0₮, дансны авлага 13200.0₮, гараж 6500.0₮, газар 9500.0₮, барилга 30000.0₮, тоног төхөөрөмж 21600.0₮, газар ба барилгын 25000.0₮-ийг барьцаат зээлээр, өглөгийн данс 8000.0₮ болон өрийн бичиг 10000.0₮
2007 оны 1-р улиралд дараах ажил гүйлгээ гарсан.
А-Дельта сервисээс 4250.0₮-ийн сэлбэг худалдан авсан.
Б-8250.0₮-ийн авлагаа цуглуулсан.
В-6700.0₮-ийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч 2000.0₮-ийг бэлнээр төлж үлдсэнд нь өрийн бичиг гаргав.
Г-5000.0₮-ийн дансны өр төлөв.
Д-Авто засварын ажил гүйцэтгэсний хөлс 37600.0₮-ийг нэхэмжилсэн.
Е-25900.0₮-ийн үйлчилгээний хөлс бэлнээр хүлээн авав.
Ё-14720.0₮-ийг цалинд олгов.
Ж-Цахилгаан дулааны зардалд 3200.0₮ төлөв.
З-Ногдол ашигт 3000.0₮-ийг төлөв.
И-6100.0₮-ийн сэлбэг борлуулсан.
К-1650.0₮-ийн авлаг цуглуулсан.
Гүйцэтгэх нь: Ажил гүйлгээний хүснэгт бэлтгэ
Дасгал 2-9
Саран компаний 2007 оны 03-р сарын 31-ний байдлаар ерөнхий дэвтэрийн данс дараах байдалтай байлаа
1-Борлуулалтын орлого..............76300.0              2-Цалингийн зардал...........61200.0
3-Барилга..................................58270.0           4-Бусад орлого................41500.0
5-Энгийн хувьцаа...................40000.0                  6-Элэгдлийн зардал.......9350.0
7-Хангамжийн материалын зардал...7150.0        8-Бусад зардал.........5300.0
9-Конторын тоног төх.........16230.0                   10-Тээврийн зардал...13150.0
11-Газар........................12900,0                       12- Дансны авлага......11370,0
13-Хангамжийн мат.зар....7150,0                   14-Бусад зардал..........5300,0
15-Ногдол ашиг.................5000,0                  16-Бэлэн мөнгө............3650,0
17-Дансны өр..................120,0                      18-Сурталчилгааны.зар...2500,0
19-Авлагын бичиг.........2000,0                     20-Цалингийн өр...........1750,0
21-Цахилгааны зардал...1470,0                   22-Хангамжийн.мат......1230,0
23-УТДаатгал.................600,0                       24-Түрээсийн зардал....250,0
Гүйцэтгэх нь: А-Хөрөнгийн дүнг тооц
                        Б-Нийт орлого зарлага ашгыг тооц
Бодлого 2-10
2007 оны 10 сарын 31-ний байдлаарх My finance санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг компаний еранхий дэвтэрийн дансны үлдэгдэл дараах байдалтай байна.(сая.төг)
-Дансны өр............14,050                -газар........7,500
-Дансны авлага.....3,900                -Өрийн бичиг-7,000
-Барилга...............31,500              -Хангамжийн.мат..1,600
-Энгийн хувьцаа...20,000              -Хуримтлагдсан ашиг.........16,300 
-Бэлэн мөнгө........5,200               -Цалингийн өглөг.............2,650
-Тоног төхөөрөмж.....10,300
Гүйцэтгэх: 
1-2007 оны 10-р сарын 31-ний байдлаарх баланс бэлтгэ
 
Бодлого  2-11
“Транс” компаний 5000,0₮ хөрөнтэйгээр 2007 оны 10-р сарын 1-нд байгуулжээ. Нэг бүр нь 1000₮-ийн нэрлэсэн өртэгтэй хувьцааг нэрлэсэн үнээр борлуулсан.
10-р сард гарсан гүйлгээ:
1-Авто засварын газарт автомашин засуулсаны хөлс 575,0₮ нэхэмжлэх хүлээн авсан.
2-375,0₮-ийн хангамжийн материал зээлээр худалдан авсан.
3-Үйлчилгээний хөлс 950,0₮-ийг хүлээн авсан
4-Түрээсийн төлбөрт 275,0₮ төлсөн.
5-Үйлчлэгчидээс 1725,0₮ нэхэмжилсэн.
6-210,0₮-ийн өрөө төлсөн
7-Ногдол ашигт 350,0₮ төлсөн.
8-Үйлчлүүлэгчдээс 1150,0₮ төлсөн.
9- Цахилгаан дулааны зардалд 75,0₮ төлсөн.
Гүйцэтгэх нь: Дээрхи ажил гүйлгээг  хүснэгтэнд тусган тайлангийн хугацааны нийт орлогыг тооц.
Бодлого 2-12
Иргэн Наран 2007 оны 7-р сарын 1-нд гоо сайхны барааны дэлгүүр нээхээр шийджээ. Хуулийн зөвлөгч нь түүнд аж ахуйн нэгжээ компани хэлбэрээр зохион байгуулахыг зөвлөсөн. Иймээс Наран өөрийн хадгаламжаас 4000,0₮-ийн хөрөнгө оруулалт хийжээ.Мөн тэрээр Хадгаламж банкны өрийн бичгээр 5600,0₮-ийг авчээ. Гоо сайхны бараа 2650,0₮-оор, тоног төхөөрөмж 5300,0₮-өөр мөн өдөр тутмын ажилд 1650,0₮-ийг зарцуулжээ. Компаниа “Сарнай” гоо сайхны дэлгүүр гэж нэрлээд үйл ажиллагаагаа эхэлжээ.
Компанийн 7-р сард гарсан ажил гүйлгээ:
А-Үйлчилгээний орлого 250,0₮-ийн нэхэмжлэл үйлдлүүлэгчид илгээсэн
Б-410,0₮-ийн бараа материал дараа өгөхөөр авсан.
С-975,0₮-ийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг 475,0₮-ийг бэлнээр 500,0₮-ийг өрийн бичгээр худалдан авсан
D-Үйлчилгээний орлого 825,0₮-ийг хүлээн авсан
Е-Тоног төхөөрөмжийн засварын зардалд 105,0₮-ийг дараа төлөхөөр тохиролцсон
F-Б-ажил гүйлгээний 210,0₮-ийг төлсөн
G-Хадгаламж банкинд 150,0₮ төлсөн бөгөөд үүний 125,0₮ нь өрийн бичиг 25,0₮-нь хүүгийн зардал юм.
H-Үйлчлүүлэгчид 360,0₮-ийн нэхэмжлэл илгээсэн.
I-Хувийн хэрэглээнд 55,0₮-ийг зарцуулсан.
J-360,0₮-ийн цалин тавьж олгосон.
К-500,0₮-ийн ногдол ашиг олгосон.
L-А-ажил гүйлгээнээс 175,0₮-ийн авлага цугларсан.
Бодлого 2-13
Мэргэшсэн нягтлан бодогч Туул санхүүгийн зөвлөгөө өгөх төв байгуулагын дараах үйл ажиллагааг явуулсан.
1-36450₮-ийн бэлэн мөнгийг бизнестээ оруулж банкинд харилцах данс нээж 35000₮-ийг хадгалуулсан.
2-90000₮-өөр ажлийн байрны зориулалттай жижиг барилга авсан. Тэр 30000₮-ийг бэлнээр нь өгч үлдсэн хэсэгт нь 1 жилийн хугацаатай өрийн бичиг гаргасан.
3-400₮-ийн өртөгтэй тоног төхөөрөмжийг гэрээсээ авчирсан.
4-250₮-өөр хангамжийн материал худалдаж авсан.
5-5000₮-ийн тоног төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан.
6-Санхүүгийн зөвлөгөө үзүүлэн 100₮ орлогийг бэлнээр авсан.
7-Орон нутгийн сонинд үйл ажиллагаа нээж байгаа талаар мэдээлэл бичүүлж 50₮ төлсөн.
8-Үйлчлүүлэгчдэд зээлээр үйлчилгээ үйлчилж 750₮-ийн авлагатай болсон.
9-Ажил гүйлгээ 5-д гарсан зээлээр авсан тоног төхөөрөмжийн  500₮-ийг төлсөн.
10-Үйлчлүүлэгчдээс 500₮-ийн авлагаа цуглуулсан.
11-Цалингийн зардалд 400₮ олгосон.
12-Хувийн хэрэглээний зардалдаа 250₮ зарцуулсан.
Гүйцэтгэх нь:
А-Дээрхи ажил гүйлгээг Т-дансанд тусга.
Б-Шалгах баланс бэлтгэ.
Бодлого 2-14
Хуульч Заяа хуулийн зөвлөгөө өгөх төвийг 2007 оны 6 сард шинээр байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тайлант жилийн 6-р сарын турш ажил гүйлгээ гарсан.(Мян.төг)
01-Хувийн хадгаламжнаасаа 5000₮-ийн хөрөнгө оруулалтыг зөвлөх төвдөө оруулсан
01-Үйл ажиллагаагаа явуулахын тулд конторын зориулалттай өрөө хөлсөлж 3 сарын төлбөр 1500₮ төлсөн.
01-3000₮-өөр тавилга худалдан авч 1000₮ бэлнээр төлж үйлдсэнд нь өрийн бичиг гаргасан.
02- 50₮-ний хангамжийн материалыг бэлнээр худалдан авсан.
08-Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгсөний төлбөр 150₮ бэлнээр хүлээн авсан.
09-Хуулийн ном 300₮-өөр зээлээр хүлээн авсан.
14-Үл хөдлөх хөрөнгийн төвд хуулийн зөвлөгөө өгч 750₮-ийн нэхэмжлэх илгээсэн.
18- 25₮-ийн бичиг хэргийн материалыг бэлнээр худалдаж авсан.
19- 9-нд худалдаж авсан номын өрөө төлөв.
22- ОСМО төвд 1000₮-ийн үйлчилгээ үзүүлэн холбогдох нэхэмжлэлийг илгээсэн.
24- 14-нд үзүүлсэн үйлчилгээний авлагаа цуглуулсан
30-Цалингийн зардалд 950₮ төлсөн.
30-Сарын цахилгааны зардлын 80₮-ийн нэхэмжлэх хүлээн авсан.
30-1 сарын түрээсийн тохируулах бичилт хийсэн.
30-Тухайн сард 25₮-ний хангамжийн материалыг зарцуулсан байсан.
Гүйцэтгэх нь:
А-Дээрхи ажил гүйлгээг Т дансанд тусга.
Б-Шалгах баланс бэлтгэ.
Бодлого 2-15
Эм зүйч Жаргал 2008.07 сард хувийн сангаа “Хонхондой” гэж нэрлэн 3000₮-ийн хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд доорхи ажил гүйлгээ гарчээ. Үүнд:
01-Тавилгатай өрөөг тавилгатай хамт түрээсэлж ирэх 2сарын түрээсийн зардал болох 1200₮ урьдчилж төлсөн.
01-Гэрээсээ эм зүйн холбондолтой ном гарын авлагыг авчирсан бөгөөд уг номынүннэ 400₮ байсан.
02- 60₮-өөр эм тариа бэлэн мөнгөөр худалдаж авав.
03-Мөн шаардлагатай эм тариа нэмж авахад 1000₮ болсон ба 500₮-ийг бэлнээр төлж үйлдсэн мөнгийг 90 хоногт төлөхөөр тохиролцов.
06- 250₮-ийн орлого олж мөнгийн бэлнээр хүлээн авав.
12- 750₮-өөр бараа материалыг зээлээр борлуулж нэхэмжлэл илгээв.
16- Зайлшгүй шаардлагатай 25₮-ний хангамжийн материалыг зээлээр худалдан авав.
22- 7-р сарын 12ны авлагаа авав.
26- 650₮-ний бараа материалыг зээлээр борлуулж нэхэмжлэл илгээсэн.
30- 7-р сарын 3-нд авсан эм тарианы 200₮ төлөв.
31-Цалинд 950₮ төлөв.
31-Нэг сарын түрээсийн хугацаа дууссан тохируулах бичилт хийсэн.
31- 35₮-ийн хангамжийн материалыг зарцуулсан байв.
Гүйцэтгэх нь:
А-Дээрхи ажил гүйлгээг Т дансанд тусга.
Б- Шалгах баланс бэлтгэ.
Бодлого 2-16
Иргэн Мөрөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний эрх авч үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн төв нээсэн ба эхний сард дараах ажил гүйлгээ гарсан.(Мян.төг)
А-Бизнесээ эхлэхийн тулд 31250₮-ийн хөрөнгө оруулалт хийж 30000₮-ийг банкинд мэдээллийн төвийн харилцах данс нээн байршуулсан.
Б-  80000₮-өөр конторын зоруиулалтын хөрөнгө худалдаж авав. Тэр бэлнээр 25000₮ төлж, үлдсэнд нь 1 жилийн хугацаатай өрийн бичиг гаргасан.
В-Албан газрын тоног төхөөрөмж 800₮-өөр бэлнээр худалдаж авав.
Г-Гэрээсээ хуучин 350₮-ийн өртөгтэй тавилга авчрав.
Д-3600₮-ийн тоног төхөөрөмж, 50₮-ийн хангамжийн материалыг зээлээр авав.
Е-110₮-өөр сонинд зарлал өгөв.
Ё-Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний ажил гүйцэтгэж 125₮-ний орлого олон нэхэмжлэлийг илгээсэн.
З-Үйлчлүүлэгчдийн байшинг борлуулж өгсөний шимтгэл 5000₮-ийг бэлнээр хүлээн авав.
Ж-Бизнесээсээ хувийн хэрэглээний зардалд 1000₮ зориулав.
И-Ажил гүйлгээ (Ё)-д гарсан авлагаа цуглуулав.
Й-Ажилчдын цалин 850₮-ийг төлсөн.
Гүйцэтгэх нь:
А-Дээрхи ажил гүйлгээг Т дансанд тусга.
Б-Шалгах баланс бэлтгэ.
Бодлого 2-17
“Өгөөмөр” компани нь 09 сарын 1-нд шинээр байгуулагдан тус сардаа дараах ажил гүйлгээнүүд гарчээ. Үүнд:
IX/01- 100₮-ийн нэрлэсэн үнэтэй 20.000 ширхэг хувьцаа гарган арилжсан.
IX/03-нд 380.000₮-р газар 550.000-р барилга худалдан авч 630.000-г нь бэлнээр төлж үлдсэнд нь өрийн бичиг гаргав.
IX/03-нд түрээсийн төлбөрт 140.000₮-г урьдчилж төлөв.
IX/04-нд 286.000₮-ийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авав.
IX/05-нд 620.000₮-ийн тавилга зээлээр худалдан авсан.
IX/-06-нд 80.000₮-ийн хангамжийн зүйл худалдан авсан.
IX/08-нд засварын үйлчилгээ үзүүлж 880.000₮-ийг бэлнээр хүээн авав.
IX/10-нд засварын үйлчилгээ Засварын үйлчилгээ үзүүлж 220.000₮-ийг бэлнээр авч 840.000₮-ийг дараа сард дараа сард авахаар тохиров.
IX/11-нд Зээлээр худалдан авсан тавилгын үнийн 50%-ийг төлөв.
IX/15-нд Цалинд 480.000₮ тавьж олгов.
IX/18-нд үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд 280.000₮ хүлээн авав.
IX/22-нд Дараа сарын эхэнд засварын үйлчилгээ хийхээр нэгэн компанитай гэрээ хийж 640.000₮-ийг урьдчилын авав.
IX/25-нд 300.000₮-ийн ногдол ашиг олгов.
IX/29-нд ашиглалтын зардалд 464.000₮-ийг хүлээн авав.
IX/29- 235.000₮-ийн цалин дутуу бодогдсон байв.
Гүйцэтгэх нь:Дээрхи ажил гүйлгээг ажил гүйлгээний хүснэгтэнд тусга.
Бодлого 2-18
“Золбоот” компаний 2002 оны 03-р сарын ажил гүйлгээг балансын үзүүлэлтэд нөлөөлсөн байдлаар нь доорх хүснэгтэд харуулав.
Мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн ажил гүйлгээ
1
2
3
4
5
6
7
Дүн
Мөнгө
50.000
(8000)
(4000)
80000
(50000)
(10000)
8000
?
Авлага



10000


(8000)
?
Бараа материал







?
Тавилга

  8000





?
Газар


12000




?
Өр төлбөр


  8000

20000
(10000)

?
Хувьцаат капитал
50000






?
Хуримтлагдсан ашиг



90000
(70000)


?
Гүйцэтгэх нь: Ажил гүйлгээ тус бүрийн утгыг өгүүлбэрээр тодорхойлж бич.
Бодлого 2-19
1.1-Харилцах данснаас касст 3000.0₮ авчирсан.
1.2- 500.0₮-өөр хангамжийн материал худалдсан авсан.
1.3-Ирэх 1 жилийн түрээсийн төлбөрт урьдчилан 200.0₮ төлсөн.
1.4-Нийт 600.0₮-ийн хангамжийн материал худалдан авсан ба төлбөрийн 40%-ийг бэлнээр хийж үлдсэнийг нь дараа төлөхөөр болсон.
1.5-Бусдад үйлчилгээ үзүүлж 1500.0₮-ийг хүлээн авсан.
1.6-Албан хаагчдын цалинд 900.0₮-ийг олгосон.
1.7-Тайлант хугацааны элэгдлийн зардал 85000₮-ийг бүртгэсэн.
Гүйцэтгэх нь: Дээрхи гүйлгээ хөрөнгө болон хөрөнгийн эх үүсвэрт хэрхэн нөлөөлөхийг Тэмдэглэ.
Бодлого 2-20
2004 оны 1-р сард дараах ажил гүйлгээ гарсан.
1-нэг бүр нь 100₮-ийн нэрлэсэн үнэтэй 1000 ширхэг хувьцаа гарган нэрлэсэн үнээр нь борлуулсан.
2- 320000₮-ийн хангамжийн материал худалдан авч 120000₮-ийг бэлнээр төлж, үлдсэнийг дараа төлөхөөр болов.
3-“Б” компанид үйлчилгээ үзүүлж үйлчилгээний хөлс болох 300000₮--ийн нэхэмжлэх явуулсан.
4-Ажилчдын цалинд 90000₮-ийг олгосон.
5- 280000₮-ийн газар, 220000₮-ийн тоног төхөөрөмжийг худалдан авч 50%-ийг бэлнээр үлдсэнийг нь дараа төлөхөөр болов.
6-Харилцах утасны төлбөрт 50000₮-ийн нэхэмжлэх хүлээн авсан.
7-шатахууны  зардалд 60000₮ төлөв.
8-350000₮-ийн өрөө төлөв.
9-Авалгаасаа 150000₮-ийн төлбөр хүлээн авсан.
10- 180000₮-ийн үйлчилгээ үзүүлж төлбөрийг нь бэлнээр хүлээн авсан.
Гүйцэтгэх нь: Дээрхи ажил гүйлгээг шинжилж ажил гүйлгээний хүснэгтэнд тусгана уу?


 





0 comments:

Post a Comment